Шууд Chart

“Хаврын гоёл”-ын шилдгүүд маргааш тодорно

2014-05-15 12:07:06

Шинэ залуу дизайнеруудын идэвхийг өрнүүлэх, бүтээлийг нь сурталчлах  зорилго бүхий уламжлалт  "Хаврын гоёл-2014"  наадам энэ сарын 10-16-ны хооронд үргэлжилж байна.

Дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн ураа шингээсэн бүтээлүүдээр өрсөлдөж хуваарийн дагуу үзэсгэлэн  гаргаж,  хувцас  загварын шоугаа танилцуулж байна.
 
Шалгарсан бүтээлүүд  нь энэ сарын 16-нд шагнал гардуулах ёслолд буюу "Гала" тоглолтонд оролцоно.

Энэ удаад шилдэг дизайны шилдэг сургууль, шилдэг дизайнер оюутан, хувцасны шилдэг дизайнер оюутан-1, гоёлын загвар, үндэсний загвар, уран сэтгэмжийн загвар, өдөр тутмын загвар гэх мэт есөн номинацаар шилдгийг тодруулах юм байна.


“Хаврын гоёл”-ын шилдгүүд маргааш тодорно   
Үзсэн: 1752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй