
Европын улс орнуудад дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тоо тогтвортой нэмэгдэж байна. Их Британи улсад цар тахлын 3 дах давалгаа энэ хувилбараар үүсгэгдсэн халдвар зонхилж, 11 хоногийн дотор өвчлөлийн тоо 2 дахин нэмэгдсэн байна.
Их Британи улсад дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн 99 хувь нь 6 дугаар сарын дунд үед бүртгэгдсэн бол Европын Өвчний Сэргийлэлтийн Төвөөс гаргасан таамгаар 8 дугаар сарын сүүлч гэхэд Европын бусад улс орнуудад бүртгэгдэх коронавируст халдвар (КОВИД-19)-ийн тохиолдлын 90 хувь нь дельта вирусний шалтгаантай байна гэж үзэж байна.
Англи, Шотланд улсад хийсэн судалгаагаар дельта хувилбарын вирусээр өвчилсөн хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илүү хүнд илэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл альфа вирүстэй харьцуулахад 2 дахин их байгааг тодорхойлсон байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Европын орнуудад дельта вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тоо нэмэгдэж байна | ||
Үзсэн: 1434 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.