Шууд Chart

“В” продакшн 2014 оны шинэ уран бүтээлийн нээлтээ хийнэ

2014-05-21 12:27:22

2006 оны есдүгээр сарын 9-ний өдөр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “В” продакшныг үүсгэн байгуулж, залуу дуучид болох Маралжингоо, “Шоо” хамтлаг, Эгшиглэн, Агиймаа, “DZ man”, “Гурван охин” гэх мэт хамтлаг, дуучдын цомгийн сурталчилгаа, продюсерээр ажиллаж олны танил болгож чадсан.

Энэ жил “В” продакшны уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Бид 4” хамтлаг, “Гурван охин” хамтлаг, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү нар багтаж байгаа юм. 2014 оны уран бүтээлийн нээлтийг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын 11 дэх бие даасан цомог “Хувцсаа тайчаад шид”, “Бид 4” хамтлагийн анхны бие даасан цомог “Бид 4”, “Гурван охин” хамтлагийн “В” продакшнтай хамтран гаргаж буй хоёр дахь цомог болох “Хурдлах тусам” цомгуудаар эхлүүлж байна.

Энэ тухай хэвлэлийн бага хурал энэ сарын 22-нд буюу пүрэв гарагт “Blue sky” цамхагийн “Diamond” танхимд 12:00 цагаас болно. Хэвлэлийн бага хуралд “В” продакшны захирал, төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Бид 4”, “Гурван охин” зэрэг хамтлагууд оролцож ая дуугаа өргөх юм. Сэтгүүлчид та бүхнийг шинэ уран бүтээлийн анхны сонсогчид болохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 96696674 дугаараас лавлана уу.


“В” продакшн 2014 оны шинэ уран бүтээлийн нээлтээ хийнэ  
Үзсэн: 1397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй