Гэрэл зураг сонирхогч Галсангийн Батсүхийн “Эс хайрлахын аргагүй ертөнц” үзэсгэлэнгийн нээлт болон “Ан амьтны араншин”, “Шувуудын анир” номын баяр энэ сарын 31-ний 12.00 цагт “Blue Moon” арт галерейд болно.
Өдөр тутмын ажил, амьдралынхаа завгүй урсгалд хөтлөгдсөн хүмүүн бид тансаг сайхан онгон байгаль, жаргал цэнгэлтэй ан амьтан, жигүүртэн шувуудын ертөнцийг тэр болгон анзаардаггүй нь харамсалтай. Тэд хүмүүнтэй адил төрж, ургаж, хагдарч, баясаж, уурлаж, гомдож, дурлаж, эвсэлцэж, үр удмаа өргөн тэтгэдгийг эс анзаарч, эс хайрлаж, эс дээдлэхийн аргагүй ертөнц. Эс дээдэлбэл элэгдэж, устаж мөхөх нь нэн амархан гэдэг нь эдүгээ улам бүр мэдрэгдсээр байна. Энэхүү мэдрэмж нь байгаль дэлхийд хүмүүн болон амьтан, жигүүртэн зэрэгцэн оршихын учир начрыг ойлгохын үндэс юм. Энэ үйл явцад өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах эрмэлзэлдээ хөтлөгдөж өнгөрсөн он жилүүдэд хальсанд буулгаж, богцондоо тээсээр яваа бүтээлүүдээсээ Г.Батсүх дээжлэн толиулж байгаа ажээ.

Монгол орныхоо болон Өмнөд Африк, Танзани, Канад, Шинэ Зеланд, Австрали, Хятад, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орны ан амьтан, жигүүртэн шувуудын ертөнцийн зарим онцлог зан төрх, сонин араншин, содон агшин бөгөөд өнгө зүсийг тусгаж, байгаль ба цэцэгсийн гайхамшигт дүрсийг харуулсан үзэсгэлэн, номтой ирэх сарын 3-ны хооронд танилцах боломжтой.
Хүүхдийн баярын амралтын өдрүүдэд зориулан зохион байгуулж буй дээрх үзэсгэлэн нь амьтан, жигүүртний ертөнцийн чиглэлээр гэрэл зургийн урлагийн анхны шанг Монголдоо татаж байгаагаараа онцлог юм.
Мөн дээрх үзэсгэлэн, хоёр боть номоос орох орлогын тодорхой хэсгийг нэн ховордсон Мазаалай баавгайн тухай ойлголтыг эх орондоо болон дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах, түүнийг хамгаалах, өсгөх ажлын чухлыг олон нийтэд тайлбарлан ойлгуулах ажилд зарцуулах ажээ.
“Эс хайрлахын аргагүй ертөнц”-д морилоорой | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.