Шууд Chart

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүүхэд багачуудын урмыг мялаалаа

2014-06-02 12:10:02

Зургаадугаар сарын 1-нд “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” буюу Хүүхдийн баярыг манай улс 62 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 8, 9, 10, 11, 17, 20, 23, 24, 28 дугаар хорооны хүүхэд багачуудыг баярлуулж гарын бэлгээ өглөө. Тэрээр хэлэхдээ “Хүүхэд бол ирээдүйн их эзэд, хөгжлийн үр үндэс. Тийм ч учраас төр засаг, эцэг, эхчүүд бид ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудаа хайрлан хамгаалж, хөгжиж дэвшихэд нь онцгой анхаарч байх ёстой” гэж урмын үгээр мялаасан юм.
 
 
 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүүхэд багачуудын урмыг мялаалаа  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй