Шууд Chart

Соёлын тухай хуульд нэмэлт оруулах төсөл өргөн барив

2014-06-24 11:11:58

УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлж, соёл иргэншлийн аюулгүй байдлын дархлааг бий болгох, хүүхэд, залуучуудад үндэсний соёл, түүх, зан заншлаа таниулах чухал хөшүүрэг бол телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулан монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг сурталчлан таниулах, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлийн нөлөөллийг ашиглах явдал гэж үзэж байна. Соёлын өрсөлдөөн дунд аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, өөрийн уламжлалт зан заншил соёлоо хамгаалах, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан даяаршихын тулд монголын түүх, үндэсний соёл, зан заншил, ахуйг харуулсан радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах, үндэсний соёл, зан заншлыг хөхиүлэн дэмжих шаардлага тулгарч байгаа тухай УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулав. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.

 


Соёлын тухай хуульд нэмэлт оруулах төсөл өргөн барив   
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй