Шууд Chart

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгорт болно

2023-01-24 16:18:49

Биеийн тамир спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох хуулийн заалтууд бусад хууль, Засгийн газрын 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам” Засгийн газрын 2021 оны “Спортын наадам хойшлуулах тухай” 268 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэрийг үндэслэн

Уг үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спорт улсын хорооны дарга О.Баттулга, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Н.Оюунбаатар нар оролцов.

Монголын хүүхдийн спортын зуны наадам ийн анх удаагаа орон нутагт зохион байгуулагдахаар болжээ.

Наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулах бүрэн боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан онцолж байлаа. Баянхонгор аймаг өмнө нь 3 удаа “Баянхонгорын бага олимп”-ыг зохион байгуулсан. Одоогоор 11 зочид буудал, 50 гэр байгууламж, 8 сургууль, 10 гаруй цэцэрлэгийн байр, хоолны газрууд болон үйлчилгээний 30 гаруй автобусаар зочдоо авах хүчин чадалтай юм.

Мөн 2016-2022 онд улсын чанартай  өсвөрийн 5, залуучуудын нэг, насанд хүрэгчдийн 3, ахмадын насны нэг тэмцээнийг нутгийн “дэвжээ”-нээ хүлээн авч байсан туршлагатай аж.


Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгорт болно  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй