Шууд Chart

Трансжендер болон бэлгийн хөгжлийн эмгэгтэй тамирчидтай холбоотой дүрмийг шинэчилжээ

2023-03-25 14:34:34

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөл трансжендер болон бэлгийн хөгжлийн эмгэгтэй тамирчидтай холбоотой дүрмээ шинэчилжээ.

Тус холбоо эрэгтэй хүн бэлгийн бойжилтынхоо дараа хүйсээ солиулсан бол эмэгтэйчүүдийн гол тэмцээн уралдаанд оролцож болохгүй гэж заажээ.

Үүнээс өмнө трансжендер тамирчдыг цусан дахь тестостерон нь хоёр жилийн турш литр тутамд 2.5 наномолиос бага байвал эмэгтэйчүүдийн тэмцээн уралдаанд оролцохыг зөвшөөрдөг байсан юм.

Харин бэлгийн хөгжлийн эмгэгтэй тамирчид дор хаяж хоёр жилийн турш цусан дахь тестостероны түвшин нь 2.5 наномолиос бага тохиолдолд эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцож болно гэж заасан байна. Үүнээс өмнө литр тутамд 5 наномоль гэж тогтоож байсан юм.

Шинэ дүрэм энэ сарын 31-нээс хэрэгжинэ. Энэ нь Олимпийн хоёр удаагийн аварга, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын тамирчин Кастер Семеня, Токиогийн наадмын мөнгөн медальт, Намибийн тамирчин Кристин Мбома, 2016 оны Олимпийн мөнгөн медальт, Бурундийн тамирчин Франсин Нийонсаба зэрэг тамирчдад нөлөөлөх магадлалтай байна. 


Трансжендер болон бэлгийн хөгжлийн эмгэгтэй тамирчидтай холбоотой дүрмийг шинэчилжээ  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй