Шууд Chart

Дампуурах эрсдэлд орсон 2 банкийг аврах хөрөнгө оруулагчдыг татах ажил үргэлжилж байна

2023-03-28 14:57:32

Дампуурах эрсдэлд орсон хоёр банкийг аврах хөрөнгө оруулагчдыг татах ажил үргэлжилж байна.

Төв банкнаас Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг төлбөрийн чадваргүй болж дампуурах эрсдэлд орсныг 2020 онд зарласан. Үүнээс хойш уг хоёр банкинд Монголбанкнаас шинжээч буюу хянагч томилон ажиллуулж эхэлсэн.

Хөрөнгө оруулагч татаж чадвал дампуурах эрсдлээс гарна. Одоогоор Чингис хаан банкинд Өвөрмонгол хөрөнгө оруулагч, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд гадны өөр улсаас хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа Монголбанкинд илэрхийлжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.

Энэ хоёр банк нь системийн нөлөө бүхий банкны тоонд ордоггүй. Гэхдээ дампуурах эрсдэлээс сэргийлж төв банкны шинжээч томилдог. Энэ шинжээч буюу томилсон хянагч нь өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагад хяналт тавьж, банкны Хувь нийлүүлэгчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүйгээр оролцох, хөрөнгө оруулалт татах, хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар зөвлөгөө өгөх ажлыг хэрэгжүүлдэг байна. 


Дампуурах эрсдэлд орсон 2 банкийг аврах хөрөнгө оруулагчдыг татах ажил үргэлжилж байна  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй