Шууд Chart

Малчид хамгийн багадаа 500 кг ноолуурыг биржээр худалдаалах боломжтой

2023-03-28 15:06:30

Өнгөрсөн жилээс эхлэн малын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа ноос, ноолуурыг биржээр худалдаалах туршилт эхэлсэн.

Энэ жилээс харин зүүн гурван аймгийн ноос, ноолуурыг биржээр худалдаалахаар болсон. Малчид хамгийн багадаа 500 кг ноолуурыг биржээр худалдаалах боломжтой юм байна.

Харин биржээр арилжаалах ноолуурын үнийг хэрхэн тогтоох талаар Хөдөө аж ахуйн биржээс тодрууллаа.

Тус биржийн Арилжаа зах зээл хөгжүүлэлтийн хэлтсийн менежер н.Ариунбат “Биржээр арилжаалах ноолуурын ханшийг аж ахуйн нэгжүүд тогтоож, зах зээлийн зарчмаараа явна” гэсэн хариулт өглөө.

Манай улсын ноос, ноолуурын зах зээл 10-11 мянган тоннд эргэлдэж байдаг. 2023 онд 34 үйлдвэр 8.2 мянган тонн ноолуур худалдан авах урьдчилсан төлөвлөгөөтэйг мэдэгдээд байгаа юм байна. 


Малчид хамгийн багадаа 500 кг ноолуурыг биржээр худалдаалах боломжтой  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй