Шууд Chart

“Азийн сан”-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2023-03-30 09:41:56

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа “Азийн сан”-гийн Суурин төлөөлөгч Марк Кэйнингийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар талууд Азийн зарим улс орны Пробацийн алба болон Хорих байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.
 
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг тэргүүлэх улс орны ижил чиг үүрэг бүхий байгууллагуудаас туршлага судлуулах, дадлагажуулах, үйл ажиллагааны чиглэлээр сургагч багш урьж, сургалт семинар зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох ажлын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа.
 
Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнинг дээрх саналуудыг дэмжиж буйгаа дурдаад, холбогдох албаныханд уламжлахаа илэрхийлсэн юм.
 
 
 
Эх сурвалж: ШШГЕГ

“Азийн сан”-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй