Шууд Chart

ӨНӨӨДӨР: "International LDLT Collquium 2023" олон улсын хурал болно

2023-05-26 08:24:27

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 26-ны Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Корпорэйт Конвеншн төв

09:00 цагт: Амьд донороос элэг шилжүүлэн суулгах "International LDLT Collquium 2023" олон улсын хурал болно. Тус хуралд АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНЭУ, Бельги улсуудаас дэлхийн тэргүүлэх 14 зочин профессор урилгаар оролцож элэг шилжүүлэн суулгах мэс заслын шилдэг технологиудын талаар сонирхолтой илтгэлүүдийг танилцуулж хэлэлцэх юм. Утас: 99181034, 99842610, 99070980, 99063902.


“Чингис хаан” Үндэсний музей

09:30 цагт: “МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.


Цахим хөгжил, харилцаа холбооны яам

10:00 цагт: Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн талаар мэдээлнэ. Утас: 99103830.


Зам, тээврийн хөгжлийн яам

10:00 цагт: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбох хил холболтын төмөр замын ТЭЗҮ, барилгын ажлын зураг төслийг боловсруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88057167

10:30 цагт: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас урьд нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буйгаа зарлана. Утас: 88057167


Халдварт өвчин судлалын үндэсний төв

11:00 цагт: Улаанбурхан, Нэмэлт дархлаажуулалт , Ковидын нөхцөл байдал, хувилбарын тандалт, Орны ачааллын талаар мэдээлэл хүргэнэ. Утас:89647777.


Д.Сүхбаатарын талбай

11:00 цагт: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд бүхий Номын баяр “Илүү ихийг уншья” уриан дорж эхлнэ.


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Иргэдийн яс үндэс, нас хүйсээр ялгаварлан гадуурхаж олон улсын эрх зүйн актууд, Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль тогтоомжуудыг Үндсэн хуулийн цэц зөрчиж байгаа талаар олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй олон үе, шаттай төслөөс мэдээлнэ.


ӨНӨӨДӨР: "International LDLT Collquium 2023" олон улсын хурал болно  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй