Шууд Chart

“Явган аялал”-ын тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 11 баг оролцож байна

2023-05-26 11:09:42

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг ирэх есдүгээр сард зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан Дотоод цэргийн штабаас зохион байгуулж байгаа Төв аймгийн Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэлх “Явган аялал”-ын тэмцээний нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн болоод төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүн оролцсон юм.

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 11 баг оролцож, 16,2 км замд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээнд ур чадвараа сорьж, барианд орсноор аваргууд тодорно.

Мөн энэ өдөр ШШГЕГ-аас Налайх дүүрэгт зохион байгуулж байгаа мод тарих ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 25 залуу офицер, нэг залуу гэр бүл оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Явган аялал”-ын тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 11 баг оролцож байна  
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй