Шууд Chart

“Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэн зохион байгуулна

2023-06-01 10:00:57

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэнг маргааш буюу зургаадугаар сарын 1-нд  “Соёлын төв” өргөөнд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь хүүхэд багачуудад инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухаан, технологийн ертөнцөөр аялуулах, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, хүүхдүүдийн стратеги сэтгэлгээ, манлайлал, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой.

Танин мэдэхүй, инновацын үзэсгэлэнгийн үеэр шинжлэх ухааны сонирхолтой туршилт, үзүүлбэрүүдийг танилцуулж, AR, VR технологийн гайхамшиг, виртуал ертөнц /Meta/-ийн гайхамшгийг мэдрүүлнэ. Мөн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, Ангарагаас ирсэн аяган бялууг амтлах, Мобайл PUBG, CSGO шилдэг багуудын тэмцээнийг газар дээрээс нь үзэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох бөгөөд урилгаар caster Tuvshuun, Chinzo нар хүрэлцэн ирнэ.  

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР


“Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэн зохион байгуулна  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй