Шууд Chart

"Инновацын 7 хоног-2023” арга хэмжээ энэ сарын 15-наас эхэлнэ

2023-06-02 09:40:24

Монгол Улсын инновацын хөгжил хаана явааг тодорхойлж, Монгол хүний оюуны чадамж хаана хүрсэн мөн хаана хүрэх боломж байгааг хэлэлцэж танилцуулдаг “Инновацын 7 хоног-2023” буюу Монголын хамгийн шинэлэг өдрүүд эхлэхэд хэдхэн хоног үлдлээ.

Инновацын 7 хоногийн хүрээнд инновацын шинэ санаа, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүнүүд бүхий 150 гаруй бүтээлтэй танилцан, эрдэмтэд, зохион бүтээгчид, гарааны бизнесийн манлайлагчидтай мэдээлэл, туршлага солилцох, оролцогч талуудын хамтын ажиллагааг нягт болгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх нийт 13 арга хэмжээ зохион байгуулагдана.  

Үүний үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн шинэчлэл хийх боломжийг бүрдүүлж, бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлэн улсынхаа эдийн засгийг солонгоруулах, томоохон өөрчлөлтийг авчирах үүд хаалга нээгдэх юм.

Монголын “Инновацын 7 хоног” арга хэмжээ 2023 оны зургаадугаар сарын 05-аас 11-нийг дуустал үргэлжилнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


"Инновацын 7 хоног-2023” арга хэмжээ энэ сарын 15-наас эхэлнэ  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй