Шууд Chart

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд нэг сая 87 мянга 255 тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ

2023-06-07 15:09:18

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 2023 оны гуравдугаар сарын 03-ний өдрөөс улс орон даяар эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 1,264,542 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдахаас 2023.05.31-ний өдрийн байдлаар 1,087,255 тээврийн хэрэгсэл буюу 85,98% нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна.
 
Тодруулбал,
 
-846,174 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан,
-174856 тээврийн хэрэгсэл бүртгэлийн сангаас хасагдсан,
-150,647 тээврийн хэрэгсэл 5-аас дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй шалтгаанаар хасагдсан,
-13,740 тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хүсэлтээр хасагдсан,
-10,469 тээврийн хэрэгсэл түр журмын хүрээнд хасуулах хүсэлт өгсөн,
-64,078 тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчтэй холбогдож учир байдлыг тодруулсан,
-2,145 тээврийн хэрэгсэл нотариатын гэрээ хийсэн боловч бүртгэлийн байгууллага дээр өмчлөгчийн бүртгэл /шилжилт хөдөлгөөн/ хийгдээгүй байна.
 
Шинэчилсэн бүртгэл 2023 оны 6-р сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ.
 
Эрхэм жолооч та, дээрх хугацаанд амжиж хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
Эх сурвалж: ЗТХЯ

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд нэг сая 87 мянга 255 тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй