Шууд Chart

Агропаркийг шинээр байгууллаа

2023-06-08 11:35:48

Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Цэргийн Шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвайн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн “Ногоон хэрэм-II” хөтөлбөр, Дорноговь аймгийн Засаг даргын “Ухаалаг хот, ногоон Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүд суманд анх удаа агропаркийг шинээр байгууллаа.
 
Агропаркт таван настай хайлаас мод 750, нэг настай агч мод 100, жигд мод 150, улиас модны мөчрийн суулгац 700, ширгэсэн нуурын хойд хэсэгт бургас 1200, ангийн байрлалд таван настай хайлаас мод 750, хоёр настай хайлаас мод 200, хүлэмжид 3.5 кг хайлаас модны үрийн тарилтыг хийгээд байна. 
 
 

Агропаркийг шинээр байгууллаа  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй