Шууд Chart

Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах “ARGI SHOWCASE TOUR” арга хэмжээ боллоо

2023-06-08 15:54:53

Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2015 оноос хойш 9 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Монголын “Инновацын 7 хоног” нэгдсэн арга хэмжээг салбарын яамдаас манлайлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.

Монголын “Инновацын 7 хоног” арга хэмжээ нь Монгол Улсад инновацыг хөгжүүлж, тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжилт, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх гэсэн нэгдсэн зорилгод хөтлөгдсөн хөдөө аж ахуйн салбарын бүтээлч залуус, эрдэмтэн, судлаачид, шинийг санаачлагч энтрепренер, нэмүү өртгийн сүлжээг үүсгэх хүсэл эрмэлзэл бүхий үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хуран цугларч байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн “Инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, 21 аймгийн Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл, Эрдэм шинжилгээний байгууллагууд, Олон Улсын төсөл, хөтөлбөрүүд, Мэргэжлийн холбоод, Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг хамруулсан нь олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

“AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээг Хөдөө аж ахуйн их сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагууд, “Стартап Маркетинг Спэйс Инвестмент” ХХК хамтран зохион байгуулсан нь “Төр-эрдэм шинжилгээ-хувийн хэвшил” гэсэн хамтын ажиллагааны илрэл болж байна.

“Төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэл”-ийн хамтын ажиллагаа, түншлэл нь хэрэгцээтэй шинэ нээлт, үнэ цэнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үндэс суурийг бүрдүүлдэг, тийм ч учраас бид инновацын үйл явцад ТҮНШЛЭЛИЙГ онцлон хамтын ажиллагааны бүх төрлийн үйл явцыг дэмжин ажилладаг.

Түүнчлэн салбарын судлаачдын судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнд буй болгосон шилдэг инновацын төслүүдийг хөрөнгө оруулагч нарт танилцуулах “Шинэ бүтээлийн танилцуулга”, “Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн”, “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээ, бизнес уулзалтыг зохион байгуулсан нь бодит үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа юм.

“AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээний хүрээнд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдын нийт 29 инновацын бүтээгдэхүүн оролцсоноос 9 бүтээгдэхүүнийг танилцуулсан бол 23 бүтээгдэхүүнийг нь үзэсгэлэнд дэлгэж олон нийтийн хүртээл болголоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах “ARGI SHOWCASE TOUR” арга хэмжээ боллоо   
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-09 07:01
Aayay

Бидэнтэй нэгдээрэй