
Улаанбаатар хотын хэмжээнд 135.4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут, сөөг, цэцэг тарьж байна.
Үүнээс Хот тохижилтын газар 48 байршлын 46 га талбайд, хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн 25 аж ахуйн нэгж байгууллага 88 байршлын 89 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, агротехнологийн ажлуудыг хуваарийн дагуу хийж байна.
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут, сөөгийг тарьжээ.
Нийтийн эзэмшлийн 7 байршилд хийгдэх 18 цэцэгт байгууламжийн хийцлүүд удахгүй бэлэн болно гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.
Нийслэлд 135.4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийж, мод, бут, сөөг, цэцэг тарьжээ | ||
Үзсэн: 356 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.