Шууд Chart

Увс аймгийн алдарт уяач Б.Норовсамбуугийн гоё хээр азарга түрүүлж, түмний эх боллоо

2023-07-11 11:43:57

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хоёр дахь өдрөө Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнд үргэлжилж байна.

Сүргийн манлай хурдан азарганы уралдаанд 124 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан, 57 азарга гараанаас гарч, 22 км-ийн цаанаас эргэсэн.

Үүнээс Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр азарга төрийн их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Аманд хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дорждалайн Даяндэмидийн нарт хонгор азарга, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн азарга, айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын Хишигжаргалын Аминхишигийн цолмон хүрэн халзан азарга, айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ц.Буянбаатарын хүрэн халзан азарга хурдаллаа.


Увс аймгийн алдарт уяач Б.Норовсамбуугийн гоё хээр азарга түрүүлж, түмний эх боллоо  
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй