
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтйин ажиллагаа үргэлжилж байна. Үүний дараа хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ.
Энэ жилийн хувьд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүрэмд дараах өөрчлөлт орнсон.
- Бөхчүүдийн ам авах явцыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ.
- Дөрвийн даваа дуусмагц тавын давааны ам авхуулсны дараагаар завсарлана.
- Нэг бөх таван минутад багтаан ам авна.
- Ам авахдаа утсаар ярихыг хориглоно.
- Өмнө нь зөвхөн Дархан аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлдэг байсан бол аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлнэ.
- Монгол туургатны /Тува, Өвөр Монгол зэрэг.../бөхчүүд төрийн наадамд зодоглож болно.
- Бөхийн цолыг дуудахдаа харьяалагдах спорт хороо, нутаг ус, цолоос гадна ганцхан ивээн тэтгэгчийг дуудуулна.
- Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм хэвээр үйлчилнэ. Үндсэн барилдаан 40 минут байна.
Үндэсний бөхийн ам авах үйл явцыг дэлгэцээр дамжуулна | ||
Үзсэн: 406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.