
Булганчууд “Аяллын хоггүй аймаг” болох зорилт дэвшүүлэн аялагч, жуулчдаа хүлээн авч байна.
Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд УИХ-аас “Аялал жуулчлалын тухай хууль”-ийг шинэчлэн баталж, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлээд байна.
Булган аймгийн хувьд уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн зэрэгцээ ногоон эдийн засгийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг нэг тулгуур салбар болгох зорилт дэвшүүлж, бодлогын баримт бичиг гарган хэрэгжүүлж байна.
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ингэж ярилаа.
Булганчууд өнгөрсөн онд 10 мянга гаруй аялагч, жуулчдыг хүлээн авч үйлчлэн, иргэд, аж ахуйн нэгжүүд 1,5 тэрбум төгрөгийн орлого олжээ.
Булган “Аяллын хоггүй аймаг” болох зорилт дэвшүүлжээ | ||
Үзсэн: 688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.