ВOEING 787-9 агаарын хөлөг нь тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 премиум, 226 энгийн/ захиалсан.
МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх юм.
Зорчигчийн тав тухын хувьд:
-В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай, таатай мэдрэмж төрүүлдэг.
-Салоны дуу чимээ бага тул зорчигчид урт замд ая тухтай амрах боломжтой.
-Салоны даралт 6000ft байгаа нь зорчигч болон нисгэх бүрэлдэхүүнд ядрахгүй. Бусад агаарын хөлгийн доторх агаарын даралт 6500-8000ft байдаг.
-Салоны агаарыг хөдөлгүүрийн агаараас авалгүй цахилгаан хөдөлгүүртэй компрессороор хангадаг тул доторх агаарын чанар сайжирсан гэж Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.
| МИАТ ТӨХК АНУ-руу шууд нислэг үйлдэх Вoeing 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээж авлаа | ||
| Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.