Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаанаас “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв, “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран “Монгол Улсын тээвэр логистикийн салбар ба Хуурай боомт” сэдвийн хүрээнд хамтарсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсад байгуулахаар төлөвлөж буй “Хуурай боомт”-ын талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээ, цаашдын зорилтын талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулж, манай улсад тээвэр зуучлалын үйл ажиллагааг явуулж буй байгууллагуудад тулгардаг нийтлэг хүндрэл, бэрхшээлийн талаар сонсож, даван туулахад чиглэгдсэн арга замыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хамтарсан хэлэлцүүлгээс гарах дүгнэлт, санал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан тусгаж, Далайн захиргааны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулж ажиллан, бодитой ажил хэрэг болгоно.
Ташрамд дурдахад, Далайн захиргаа нь "Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв", “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч орноос далайгаар болон хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаанд тулгарах аливаа асуудлыг олон талт гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, конвенцоор олгогдсон эрх, боломжийг бодитоор хэрэгжүүлэх замаар тээвэр, логистикийн зардлыг бууруулах гол зорилготой юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.


| Хуурай боомт байгуулахад төрөөс баримталж буй бодлогын талаар хэлэлцлээ | ||
| Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.