Шууд Chart

Вьетнам улстай агаарын харилцааны хэлэлцээрийг тохиролцлоо

2023-10-18 10:46:18

Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр Бангладешийн нийслэл Дакка хотноо уулзалт хийж, хоёр улс хоорондын Агаарын харилцаатай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцлоо.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хооронд 2000 оны 6-р сарын 28-ний өдөр байгуулсан Хэлэлцээрийн хавсралт “Маршрутын хуваарь”-т өөрчлөлт оруулж томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд дурын цэгүүд рүү нислэг үйлдэх,

Томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд дурын агаарын хөлгийн маягаар аливаа нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүй нислэг үйлдэхээр тохирсон.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар монгол иргэдийн хамгийн ихээр зорчдог Нха Транг, Дананг, Хошимин, Ханой зэрэг дурын хот руу шууд нислэгтэй болох боломж бүрдэж байгаа юм гэж ЗТХЯ-аас мэдээллээ.


Вьетнам улстай агаарын харилцааны хэлэлцээрийг тохиролцлоо  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй