Шууд Chart

Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм

2024-03-27 11:06:23

2024 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 03 дугаар сарын 27-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Баян-Өлгийн өмнөд, Завханы зүүн, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатарын хойд хэсэг, Ховд, Булган, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэрийн зарим газраар 0.0-38.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 38.0 см, Түргэн, Баруунтуруунд 36.0 см, Малчин, Зүүнговь, Хяргасд 30.0-31.0 см, Давстад 28.0 см, бусад хэсгээр 0.0-19.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Хур тунадас: Өчигдөр өдөр Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар, Хөвсгөл, Архангай, Хэнтийн баруун, Увс, Баянхонгор, Дундговь, Дорнодын зарим газраар 0.0-6.0 мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Дархан-Уулын Шарын гол, Нийслэлийн Улаанбаатар хотод 5.0-6.0 мм, Төв аймгийн Баянчандмань, Тэрэлжид 4.0 мм, Завханы Цэцэн-Уул, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгорт 3.0 мм, бусад хэсгээр 0.0-2.0 мм цас орсон байна. 

 

 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгаар 1-5 хэм хүйтэрч, бусад нутгаар 1-11 хэмээр дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 3-11 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 10-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байв.

 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө нутгийн баруун хагаст 1-11 хэмээр хүйтэрч, бусад нутгаар 1-9 хэмээр дулаарч Увс нуур болон Дархадын хотгороор 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 9-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-8 хэм хүйтэн байв.

 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 13-18 метр, түр зуур секундэд 24-26 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр цас ороогүй, өнгөрсөн шөнө 0.7-5.0 мм цас орсон байна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна. Өчигдөр өдөр 5-7 хэм дулаан, өнгөрсөн шөнө 5-7 хэм хүйтэн байлаа.

 2024 оны 03 дугаар сарын 26-ны 20 цагаас 27-ны 08-ны цаг хүртэлх өдрүүдийн аюултай болон гамшигт үзэгдлийн тойм: 

Цасан шуурга: 26-27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар 0.3-3.0 мм цас орж, салхины дундаж хурд секундэд 10-16 метр, зарим үед секундэд 14-26 метр хүрч, цасан шуурга 3 цаг үргэлжлэн, Төв аймгийн нутгаар 0.2-4.0 мм цас, салхины дундаж хурд секундэд 12-14 метр, зарим үед секундэд 14-19 метр хүрч, цасан шуурга 3 цаг гаран үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.


Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм  
Үзсэн: 2025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй