
Error loading player: No playable sources found
Итали улсын Жесоло хотод пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээн болоход 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдлөө.
Манай улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор Үндэсний шигшээ багийн нийт зургаан (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин хурд хүчээ сорив.
Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцгийн хоёр зайд Т.Мядагмаа тэргүүн байр эзэлсэн бол F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцөгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн медаль хүртсэн байна.
Мөн эрэгтэйчүүдийн Т-46 ангиллын 1500 метрийн зайд Б.Гармаабазар хүрэл, F-46 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ч.Бат-Отгон хүрэл медаль хүртжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас зургаан медальтай ирлээ | ||
Үзсэн: 1726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.