Шууд Chart

Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн гольфын нөхөрсөг тэмцээн болно

2024-04-02 10:56:30

Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол бүхий БНСУ-ын бизнес эрхлэгчид, гольфын спортын тамирчид, нөлөөлөгчид ирэх зургаадугаар сард Монголд ирнэ.

Энэ үеэр Монголын гольфын холбоо, энэ спортыг сонирхогчид, бизнес эрхлэгч нартай нөхөрсөг тэмцээн зохиож, форум хийнэ.

Тус нөхөрсөг тэмцээн, форумаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулах, бизнесийн хамтрагчтай болох, хөрөнгө оруулалтын төслүүдтэй танилцах зорилго тавьсан гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн гольфын нөхөрсөг тэмцээн болно  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-02 20:06
Chingis golf toi hamtar

Бидэнтэй нэгдээрэй