Шууд Chart

Европ тивийн аваргын тэмцээнд оролцох эрхээ баталлаа

2024-04-02 13:49:10

Архангай аймагт Хангайн бүсийн “MAS WRESTLING” модон барилдааны 2024 оны өсвөр үе, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн 3 дугаар сарын 30-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, бүсийн 5 аймгийн 140 гаруй тамирчид оролцлоо.

Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн тамирчин Ц.Бямбажаргал “MAS WRESTLING” модон барилдааны 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медалийн болзол хангаж европ тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ саяхан авсан бөгөөд тус тэмцээнд Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн баг тамирчдаа дасгалжуулж, өөрөө алтан медаль хүртэж, амжилтаа бататгалаа.

Мөн тус ангиас дэслэгч П.Цолмонтуяа алтан медаль, Б.Цэрэнханд мөнгөн медаль, дэд ахлагч Д.Мөнх-Оргил, цэргийн гэрээт албан хаагч И.Лхагважаргал, Ц.Өсөх-Ирээдүй, хугацаат цэргийн албан хаагч байлдагч С.Сайнбаяр нар хүрэл медалийн эзэн болж, бахдам амжилт үзүүлсэн байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Европ тивийн аваргын тэмцээнд оролцох эрхээ баталлаа  
Үзсэн: 1599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй