Шууд Chart

Пара жүдочид хоёр хүрэл медаль хүртлээ

2024-04-03 10:10:05

Турк улсын Анталия хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд боллоо. 

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга Д.Ганбат, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Л.Туруунаа нар хүрэл медаль хүртлээ.

Пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын наадамд оролцох тамирчдыг зургаадугаар сарын 30-нд албан ёсоор зарлах бөгөөд үлдэж буй хугацаанд манай жүдочдыг тавдугаар сарын 18-нд Гүржийн нийслэл Тбилиси хотод болох нэг гранпри тэмцээн хүлээж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Пара жүдочид хоёр хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй