Шууд Chart

Монголын оюутны спортын VI наадмын техникийн зөвлөгөөн болов

2024-04-05 11:18:37

Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 15-25-нд болно.
Тус наадамд 35 их, дээд сургуулийн 2000 гаруй тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөх бөгөөд наадмын техникийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр болов.
Зөвлөгөөнд Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны ахлах мэргэжилтэн Д.Чойжилсүрэн, мэргэжилтэн Д.Норовсүрэн болон 35 их, дээд сургууль, спорт холбоодын төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнөөр Монголын оюутны спортын наадмын ерөнхий мэдээллийг танилцуулж, наадмын бүртгэл, мэдүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
 

Монголын оюутны спортын VI наадмын техникийн зөвлөгөөн болов  
Үзсэн: 1289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй