
“Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 28-ны өдрүүдэд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг зарласан байна. Тодруулбал, кино наадамд оролцогчид “Уучлах, хүндлэх, талархах” гэсэн гурван сэдвээс аль нэгийг нь сонгон 1-10 минутын богино хэмжээний кино хийж оролцох юм. Шилдэг бүтээл Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит шагнал, 2 сая төгрөг, 2 ширхэг нөүтбүүк, Canon брэндийн шагнал хүртэх бөгөөд хоёр, гуравдугаар байрт шалгарсан бүтээл мөн адил шагналыг хүртэх бөгөөд мөнгөн дүн 1 сая, 500 мянган төгрөг байх аж.
Эрхэм уншигч та бүхэн кино наадмын дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/SmilingMongoliaMN холбоосноос авна уу.
“Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадам зарлагджээ | ||
Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.