
Дуучин Анхзаяагийн Баасандэлгэр “Зүүдэнд минь инээмсэглээрэй” дуу бүтээжээ. Сонсох бүрт Орос нутгийн хөгжимлөг аялгуу хийгээд “Байгаль нуур”-ын үнэр, агаарыг шингээсэн дүр, дүрсийг энэхүү бүтээлээс харах сайхан байлаа.
Монгол Улсын Гавьяат жүжигчин “буржгар” Жагааг “Эрхүүгийн хавар” дуугаа дуулах бүрт л өргөн Cибирийн энэ нутагт өнгөрөөсөн дүр зураг нүднээ тусдагсан. Тэгвэл үүний адил мэдрэмж, хайр, дурлал, хамаг нандин бүхнээ дурсан үлдэх содон бүтээлд “Зүүдэнд минь инээмсэглээрэй” дуу багтаж чадлаа.
Ер нь “Эрхүүгийн хавар” дуунаас өөр Орос нутгийн сайхныг шингээсэн бүтээл манайд өдгөөг хүртэл байсангүй гэхэд болно. Хол замыг туулж, олны сэтгэл шингэсэн энэхүү бүтээл олныхоо сонорт орших нь мадаггүй ээ.
Зүүдэнд минь инээмсэглээрэй | ||
Үзсэн: 1639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.