Шууд Chart

Олон улсын урлагийн наадам, уралдаан тэмцээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд шагнал олгоно

2015-07-08 13:06:12

Өчигдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас Их Британийн ВВС агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the Word” уралдаанд үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж эх орноо дэлхий дахинд сурталчилсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинд 20 000 000 төгрөгийн мөнгөн шагнал, ОХУ-ын Санкт-Петербург, Москва хотод зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 15 дугаар уралдаанд оролцож онцгой амжилт гарган Гран при шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт 80 000 000 төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо.

Шагналд шаардагдах хөрөнгийг олон улсын тэмцээнд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох урамшууллын зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.


Олон улсын урлагийн наадам, уралдаан тэмцээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд шагнал олгоно  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй