Шууд Chart

Улаанбаатар хотын 16 байршилд 3D зураг зурна

2015-07-09 10:54:32

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 127 метр квадрат талбайд 3D зургууд зурж байна. Төв шуудангийн баруун тал, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, талбайн баруун тал Төв шуудангийн хана, Талбайн зүүн урд цэцэрлэг, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, Циркийн баруун тал, 13 дугаар хороолол автобусны буудал, Бага тойрог 5 дугаар сургуулийн баруун урд, Циркийн баруун тал, Зориг сангийн баруун тал, Төв шуудангийн баруун тал,Мэдээлэл технологийн үндэсний парк, Талбайн зүүн урд цэцэрлэг, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 16 байршилд 3D зургууд зурах юм. Урлаг дизайны академийн уран бүтээлчид эдгээр зургийг зурж, олны хүртээл болгож байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Улаанбаатар хотын 16 байршилд 3D зураг зурна   
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй