Шууд Chart

“Тайга” өнөөдөр нээлтээ хийнэ

2015-08-05 16:30:48

"35 Films" продакшны бүтээл “Тайга” бүрэн хэмжээний уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Психологи, сэтгэхүйн драм төрлөөр хийгдсэн тус киноны зохиолыг Д.Ууганбаяр, Б.Цэвээндулам бичсэн бол ерөнхий продюсер, ерөнхий зураглаачаар О.Энхбаяр, кастинг найруулагчаар Л.Таванбаяр, хөгжмийн зохиолчоор Б.Эрдэнэбат, компьютер графикч Ш.Тансаг нар ажилласан байна. Түүнчлэн киноны гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ялалт, Н.Төмөрбат, дүрүүдэд А.Цэгмид, Л.Баярсайхан, Р.Баттогтох, Б.Дамдинсүрэн нар тогложээ.

Киноны үйл явдлаас дурдвал, тонуулчин Өлзий эртний алтан хутганы хойноос явсаар Тайгад ирж булшийг олж ухсан боловч алтан хутга байсангүй. Харин алтан хутга Хөвчис хэмээх Тайгад ганцаар амьдрагч өвгөнд байсныг Өлзий мэдэж тэр хоёрын нууцлаг тэмцэл өрнөнө. Түүнд нутгийн нэгэн Удган далдаас тусалсан боловч энэ тусламж хэм хэмжээтэй байлаа. Өлзий энэ хэм хэмжээг ойлгох болов уу. Түүнд оногдсон гэсгээл юу вэ. Өлзий харанхуй Тайгад үүрд үлдсэн үү? Эсвэл..."


“Тайга” өнөөдөр нээлтээ хийнэ  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй