Шууд Chart

"Рэкетир-2" киноны нээлт болоход хоёр хоног үлдлээ

2015-08-19 11:07:15

Үзэгчдийн дунд хамгийн их  хүлээлтийг үүсгээд буй "Рэкетир-2" киноны нээлт болоход хоёр хоног үлдлээ. Саян гэгч залуу өөрийн амьдралын тухай өгүүлж буй "Рэкетир 1" бүтээлийг манай үзэгчид мэддэг болсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Найман жилийн дараа тус киноны үргэлжлэлийг Сатай Фильмийн хамт олон бүтээжээ.

Харин Монголд Тэнгэрийн Модун ТББ-ын хамт олон болон Брат брэнд дэлгэцнээ хүргэхээр болсон юм. Киноны 1-р ангид тэртээх 1990-д оны үед Алматад өсөж торнисон залуу авьяаслаг Боксын тамирчин Саян амьдралыг нударгаараа цэгцлэхээр шийдэж бохир ертөнцөд өөрийн мэдэлгүй ууссанаар адал явдлыг өрнүүлдэг. Энэ дэлхий дээр үнэгүй зүйл гэж байдаггүйг дэндүү оройтож мэдсэн боксчин маань амар хялбар олсон амьдрал ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ухаарснаар 2-р ангийг эхлүүлнэ.

Хувь заяа хоёр дахь боломжийг гол дүрийн залууд дахин олголоо. Хүн бүр түүнийг үхсэн гэж бодсон. Руслан нас бараад арван жил өнгөрчээ. Русланы үнэнч туслах байсан Саян бохир ертөнцөөс холдон амьдралаа шинэ хуудаснаас эхэлсэн байлаа. Гэвч нэгэн өдөр талийгаачийн дүү өс хонзонд автсан Була гэрт нь ирснээр Саян амьдралынхаа бараан үерүү эргэн очих болов уу? Та бүхэнд тун удахгүй дэлгэцнээ хүлээн аваарай.


"Рэкетир-2" киноны нээлт болоход хоёр хоног үлдлээ  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй