
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг “Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн хүрээнд зохион байгуулж дүнгээ гаргалаа. Тэмцээнд нийт 25 бүтээл ирснээс тэргүүн байранд шүүгчдийн болон олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан “Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал” бүтээл шалгарчээ. Хоёрдугаар байранд “Язгуур” уран бүтээлийн нэгдлийн “Нэг минут”, гуравдугаар байранд “Хотын соёл надаас эхэлнэ” бүтээл шалгарсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Нэгдүгээр байр эзэлсэн бүтээл: БИ ӨӨРӨӨ ТАЛАРХАЛ
Хоёрдугаар байр эзэлсэн бүтээл: НЭГ МИНУТ
Гуравдугаар байр эзэлсэн бүтээл: ХОТЫН СОЁЛ НАДААС ЭХЭЛНЭ
“Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмын дүн гарлаа | ||
Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.