Шууд Chart

“Рэкетир-2”киноны нээлтэнд киноны гол дүрийн жүжигчид оролцоно

2015-08-20 11:57:54

“Рэкетир-2”киноны нээлт болоход ганцхан  хоног үлдлээ. Уг уран бүтээлийн Монгол дахь нээлтийн үеэр  “Рэкетир-1” киноны гол дүрийн жүжигчин Мурат Бисенбин /Руслан/ болон “Рэкетир-2” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев /Саян/, Сатай  Фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар урилгаар оролцох юм байна.

Тухайлбал  "Рэкетир 1" уран бүтээл нь  үзэгчдийн хүртээл болсноос хойш нэлээд хугацаа өнгөрсөн бөгөөд найман жилийн дараа тус киноны үргэлжлэлийг Сатай Фильмийн хамт олон бүтээжээ.
Тус бүтээлийн 1-р ангид тэртээх 1990-д оны үед Алматад өсөж торнисон залуу авьяаслаг Боксын тамирчин Саян амьдралыг нударгаараа цэгцлэхээр шийдэж бохир ертөнцөд өөрийн мэдэлгүй ууссанаар адал явдлыг өрнүүлдэг. Энэ дэлхий дээр үнэгүй зүйл гэж байдаггүйг дэндүү оройтож мэдсэн боксчин маань амар хялбар олсон амьдрал ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ухаарснаар 2-р ангийг эхлүүлнэ.
Хувь заяа хоёр дахь боломжийг гол дүрийн залууд дахин олголоо. Хүн бүр түүнийг үхсэн гэж бодсон. Руслан нас бараад арван жил өнгөрчээ. Русланы үнэнч туслах байсан Саян бохир ертөнцөөс холдон амьдралаа шинэ хуудаснаас эхэлсэн байлаа. Гэвч нэгэн өдөр талийгаачийн дүү өс хонзонд автсан Була гэрт нь ирснээр Саян амьдралынхаа бараан үерүү эргэн очих болов уу? Та бүхэнд тун удахгүй дэлгэцнээ хүлээн аваарай.
 

 


“Рэкетир-2”киноны нээлтэнд киноны гол дүрийн жүжигчид оролцоно  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй