Шууд Chart

"Алтайн дуудлага" үзэсгэлэн нээлтээ хийлээ

2015-08-22 21:05:05

"Алтайн дуудлага" үзэсгэлэн өнөөдөр "Улаанбаатар" чуулгын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Олон Улсын урлагийн олимп хэмээн нэрлэгддэг "Венецийн биниаль" наадамд амжилттай оролцоод ирсэн С.Ганзүг, Т.Энхболд, куратор Ё.Далхжав тэргүүтэй "Хөх нар" Монголын контемпорари урлагийн бүлгэмийн залуучуудын бүтээлүүдийг дэлгэсэн байна.

Залуу уран бүтээлчид "Аrt camp 2015" байгаль, орон зайн урлагийн хөтөлбөрийн хүрээнд "Алтайн дуудлага" хэмээх уран бүтээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, эх орныхоо 10 аймгийн 30 гаруй сумаар аялан, нутаг орны үзэсгэлэнт байгалийн дунд өөрсдийн уран бүтээлүүдээ туурвижээ.

МҮОНТ энэхүү хөтөлбөрийг дэмжин, орчин үеийн урлагийг Монголд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Алтайн дуудлага" хэмээн гурван цуврал баримттат киног бүтээн, тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох юм.


"Алтайн дуудлага" үзэсгэлэн нээлтээ хийлээ  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй