
Монгол орон даяар бүх үндэстэн, ястнуудын уламжлалт соёлын үнэт их өвийг хадгалах, хамгаалах, олон нийтэд түгээн сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Монгол үндэсний сонгодог өв” уралдаант наадам Дорноговь аймгаас эхэллээ.
Тодруулбал, “Жонон”, “Хөсөгтөн”, "Домог”, “Их Монгол”, “Язгуур” зэрэг ардын урлагийн хамтлаг, уртын дуучид, Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ын бүжигчид, “Саран хөхөө” театрын уран бүтээлчид оролцсон “Ардын урлагийн тоглолт” Хамарын хийдэд болсон байна.
Наадмыг зохион байгуулагчдын зүгээс Монголын анхны театр үүсгэн байгуулагдсан Догшин ноён хутагтын өлгий нутаг их энергийн төвөөс наадмынхаа нээлтийг хийж эхэлсэндээ бэлгэшээж тус уралдаант наадмаас ардын авьяастан олон төрж гарна хэмээн үзэж байна.
Ардын урлагийн тоглолт боллоо | ||
Үзсэн: 445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.