
Монголын хөгжмийн урлагт шинэлэг өнгө аясыг нэмж "Элсэн цөл", "Эрч хүч", "Staying alive" зэрэг уран бүтээлээрээ сонсогч түмэндээ хэдийнээ танил болсон "Шанз 3" хамтлаг ээлжит шинэ уран бүтээлээ энэ долоо хоногт сонсогчдын хүртээл болгохоор "Teaser"-ээ цацаж эхэлсэн. Гэтэл сонсогчид шинэхэн уран бүтээлийг үзээд тус хамтлагийг шинэ гишүүнтэй болжээ хэмээн шуугиж эхэлжээ.
Тодруулбал, тун удахгүй сонсогчдодоо хүргэх гэж "Уясал" хэмээх уран бүтээлээ хуучирч Одноотой хамтран бүтээжээ. Тэдний "Уясал" дууны "Teaser"-ыг үзсэн сонсогчид ташаа ойлгож хамтлагтаа шинэ гишүүн нэмжээ хэмээжээ. Ингээд та бүхэндээ үзэгч сонсогчдын эргэлзээг төрүүлсэн "Уясал" хэмээх шинэ уран бүтээлийн "Teaser"-ыг дахин толилуулж байна.
Эх сурвалж: Urlag.mn
"Шанз 3" хамтлаг шинэ гишүүнтэй болоогүй | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.