
Монголын урлагт шинэлэг өнгө аясыг мэдрүүлж гарч ирсэн охидын хамтлаг бол "Шанз 3" билээ. Учир нь тэд ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан уран бүтээлээ туурвидагаараа онцлог. "Элсэн цөл", "Эрч хүч", "Staying alive" зэрэг уран бүтээлүүдээр нь түмэн олон маань тус хамтлагийг чамгүй мэдэх болсон. Тэгвэл авьяаслаг, хөдөлмөрч охидын ээлжит уран бүтээл нь тун удахгүй сонсогчдын хүртээл болох талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэдний хуучирч Одноотой хамтарсан "Уясал" уран бүтээл нь сонсогчдод хүрэхэд бэлэн болжээ. Энэхүү дууны клипыг "69" студи бүтээсэн бөгөөд аяыг "Хурд" хамтлагийн басс гитарчин Н.Наранбаатар бичиж, хөгжмийн найруулга дээр Г.Баярбаатар ажиллажээ. Ингээд "Шанз-3" хамтлагийн "Уясал" дууны клипийг та бүхэндээ хүргэж байна.
”Шанз-3” хамтлаг: ”Уясал” дууны клип | ||
Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.