
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо Улаанбаатар хотын соёлын өдрийг зохион байгууллаа. Улаан-Үд хот байгуулагдсаны 349 жилийн ойн баярын өдрийг угтан зохион байгуулсан уг арга хэмжээ хоёр хотын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүллээ гэж талууд дүгнэлээ.
Улаанбаатар хотын соёлын өдрийн хүрээнд манай соёл урлагийн салбарын 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Улаан-Үд хотод очиж тоглолтоо толилуулсан. Мөн “Улаанбаатар өчигдөр, өнөөдөр” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн юм.
Улаан-Үд хотын 349 жилийн ойн баяр Нийслэлийн Засаг даргын айлчлалтай давхацсан. Энэ нь хоёр хотын хамтын ажиллагааг улам гүнгийрүүлэх таатай нөхцөл болж байгааг Улаан-Үд хотын дарга Голков онцолж байлаа.
349 жилийн түүхийн хуудсыг бичилцсэн Улаан-Үд хотынхоо ард иргэдэд энэ баярт өдрийн мэндийг хүргэе. Бидний баярыг хуваалцахаар манай хотод айлчилж байгаа Улаанбаатар хотын захирагч Бат-Үүлд мөн талархлаа илэрхийлье. Манай хоёр хот ах, дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш 18 дахь жилтэйгээ золгож байна. Цаашид ч хамтын ажиллагаа улам тэлж, хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Соёл урлагаар дамжуулан хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлж энэ салбарт хамтран ажиллах боломж байна. Тиймээс эхний ээлжинд жуулчин харилцан солилцох ажлыг зохион байгуулахаар боллоо.
Улаан-Үд хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд” боллоо | ||
Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.