Шууд Chart

Хубилай хааны ойд зориулсан соёл урлагийн арга хэмжээ болж байна

2015-09-15 12:24:30

Хубилай хаан мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд яг одоо Чингисийн талбайд ёслолын арга хэмжээ болж байна. Ёслол өнөөдөр морин цаг буюу 11:40 цагт эхэлсэн юм. Үргэлжлүүлэн үдээс хойш "Хубилай сэцэн хаан-800" үзэсгэлэн, хөөмэйн олон улсын наадам, олон улсын эрдэм шинжилгээний хурал, "Монгол төрийн их дуулал" 261 найрал хөгжимчний тоглолт Чингисийн талбайд болох юм байна.

Их хааны мэндэлсний тэгш ойн жилийн хүрээнд манай улс 2016 оны энэ улирлын хугацаанд түүний үйл хэрэг, байлдан дагуулал, түүхэн ач холбогдлыг алдаршуулсан соёл урлаг, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулна. Ойн хүрээнд хийгдэх ажлууд ийнхүү эхэлж байгаа бол хамгийн сүүлд Юань улсын судрын нээлт, "Хубилай сэцэн хаан-800" баримтат киноны нээлт ирэх 12 дугаар сард болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хубилай хааны ойд зориулсан соёл урлагийн арга хэмжээ болж байна   
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй