Шууд Chart

Морь унаж явахдаа тоглодог ятга урлажээ

2015-09-15 17:27:46

Хубилай Сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний эдэлж хэрэглэж явсан эд өлгийн зүйлс, мөн тухайн үеийн Юань гүрэнтэй холбогдох түүх археологийн олдворуудаар үзэсгэлэн гаргалаа. Засгийн газрын тогтоолоор орон даяар тэмдэглэж байгаа их ойн хүрээнд дэлгэж буй энэ үзэсгэлэнд тавигдсан түүхийн олдворуудыг анх удаагаа олны хүртээл болгож байгаа юм байна.

Япон тэнгисээс олдсон энэ хоёр зүйл бол Юань гүрэн, Хубилай хааны үеийн тэнгисийн цэргийнхний усны сав байна. Харин одоо харуулж байгаа дээлийг тухайн үеийн язгууртан, хаад  ноёдын хувцас хэрэгслийг төлөөлүүлэн өнөөдрийн үзэсгэлэнд тавьжээ. Энэ мэтчилэн 50-60 оны үед олдсон Юань гүрний үеийн археологийн олдворууд, түүхэн бичээсүүд, тамга, дардас, гоёл чимэглэлийн зүйлсийг анх удаагаа олны хүртээлд хүргэж байна. Үзэсгэлэнд тавигдсан 300 орчим олдворыг үндэсний түүхийн музейгээс гадна 5 байгууллагын архивыг шүүж, судлаж байж гаргасан байна. 

Харин энэ бол Хубилай хааны цэнгэлийн өргөөнд эгшиглэдэг байсан төрийн ятга. Морь унаад явж байхдаа тоглох боломжтой өвөрмөц энэ ятгын тухай түүхийн хуудсанд бичигдэж үлдсэн ч биет байдлаар бидэнд үлдээгүй байж. Тиймээс түүхэн баримтуудыг сөхөж судлан Хубилай хааны мэндэлсний 800 жилийн их ойн хүрээнд төрийн энэ ятгыг урласан байна. Ятгуудыг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр соёл урлагийн их сургуулийнханд гардуулж өгсөн юм.

“Хубилай Сэцэн хаан-800” үзэсгэлэн бүтэн сарын турш үргэлжилнэ. Харин зөөлөн хөгтэй төрийн ятгын хувьд их ойд зориулсан урлагийн тоглолт болно. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Морь унаж явахдаа тоглодог ятга урлажээ  
Үзсэн: 1273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй