Шууд Chart

“Мисс Монголиа-2015” тэмцээн амжилттай үргэлжилж байна

2015-09-16 11:10:43

Монгол Улсын ухаан төгс, үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Мисс Монголиа-2015” тэмцээн амжилттай үргэлжилж байна. 2004 оноос хойш 11 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй тус тэмцээний шилдэг 11 оролцогч тодорчээ. 

"Мисс Монголиа-2015" тэмцээн Олон улсын Миссийн тэмцээний жишгээр фото мисс, оюунлаг мисс, авьяаслаг мисс зэрэг зургаан төрлөөр шалгаруулалт явуулдаг. Тэмцээнийг илүү шударга байлгах үүднээс дээрх шалгаруулалт тус бүрт өөр өөр шүүгч шилдгүүдийг тодруулж байгаа аж. Шалгарсан шилдэг гоо бүсгүйчүүд эх орноо төлөөлөн дэлхийд өндрөөр үнэлэгддэг “Miss International" , "Miss World University" , "Miss Tourism World" зэрэг тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Тэмцээнийг орон даяар МҮОНРТ дөрөв дэх жилдээ “Мисс Монголиа-2015” нэвтрүүлэг болгон үзэгчдэд хүргэнэ. Финалын шатанд шалгарсан оролцогчдод телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх олгох бөгөөд дээрх зургаан төрлөөс гадна бүсгүйчүүд “Тэргүүн Мисс”, "Дэд Мисс"-ийн төлөө өрсөлдөх юм байна. 


 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Мисс Монголиа-2015” тэмцээн амжилттай үргэлжилж байна   
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй