
Нийслэлийн зургаан дүүргээс бүтээн байгуулалт, орчин, дэд бүтцээрээ аргагүй ялгардаг дүүрэг бол Хан-Уул дүүрэг яахын аргагүй мөн. Тэгвэл үргэлж шинийг санаачилж, хэрэгжүүлж байдаг тус дүүрэг энэ удаа “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд дүүргийнхээ ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд нэг сая төгрөгийн шагналын сантай "Селфи" уралдааныг зарлаж байна.
Тус уралдаан нь сурагчдын нийгмийн идэвхийг сайжруулах, дүүргийнхээ бүтээн байгуулалт, дэд бүтэц, өдөр тутамд хийгдэж буй ажлын талаар ойлголттой болгох зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ.
Оролцогч өөрийн дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилт, төрийн үйлчилгээнээс өөрт хамгийн их сэтгэлд нийцсэн газрын зургийг өөрийн нүүр, төрхтэй хамт авхуулан дүүргийн албан ёсны фэйсбүүк хуудас руу илгээх бөгөөд хамгийн олон LIKE, SHARE авсан сурагчыг шалгаруулах юм байна.
Хэрэв уралдаанд оролцохоор шийдсэн бол энэ сарын 25-наас өмнө Селфи зургаа, өөрийн овог нэр, сургууль анги, холбоо барих утас, хаяг зэргээ тодорхой бичээд дүүргийн албан ёсны фэйсбүүк хуудас болох www.facebook.com/khanuul.mn хаяг руу илгээх аж.
"Селфи" уралдаан зарлаж байна | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.