
Булган аймгийн Бугат суманд зохион байгуулагдсан Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг агсаны нэрэмжит “Дууны хорвоо-II” улсын уралдаанд ЦДБЭЧ-ын дуучин, ахлах ахлагч Б.Батбаатар тэргүүн байр эзэлсэн байна.
Ардын жүжигчин Б.Жавзандулам, Д.Самбуу, Улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн тоймч Ч.Буянхишиг болон хөгжмийн зохиолч С.Тараа, Цэн.Эрдэнэбат нарын шүүсэн уг уралдааны тэргүүн байрыг Гран при цом, 5 сая төгрөгийн батламж дагалдсан бөгөөд хоёр, гуравдугаар байр, хоёр тусгай байраас гадна хөгжмийн зохиолчийн нэрэмжит шагналаар мөн нэг дуучныг шалгаруулан урамшуулсан байна.
Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран зохион байгуулсан энэхүү улсын уралдааны анхных нь арван жилийн тэртээ 2005 онд зохиогдож байсан бөгөөд энэ жилийн хувьд оролцогчдын авьяас билэг төдийгүй хамрах хүрээ хамаагүй өргөжсөн бөгөөд Өвөр Монголоос гурван ч дуучин ирж, уралдаанд оролцжээ. Иймээс зохион байгуулагчдын зүгээс дараа дараагийн уралдааныг Олон улсын чанартай болгон зохион байгуулахад анхаарна гэдгээ илэрхийлж байлаа.
Дуучин Б.Батбаатар “Дууны хорвоо-II” улсын уралдаанд тэргүүллээ | ||
Үзсэн: 1755 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.