Найруулагч О.Бат-Өлзий “Зүрхэнд шивнэсэн үг” киногоо өөрийн аав МУГЖ Улаанхүүгийн Осорын мэндэлсний 80 жилийн ойд зориулан бүтээсэн гэдэг. Киноны зохиолыг МУГЖ Д.Норовын “Мөнхийн дуудлага” туужаас сэдэвлэн 2011 онд бүтээсэн бөгөөд үйл явдал хөдөөгийн нэгэн айлд өрнөнө. Айлын ганц хүү Дэлэг цэрэгт яваад дөрвөн жил ар гэрийхэндээ хэл дуулгалгүй сураг тасарчээ. Нэгэнт сураггүй болсон эрийг хүлээх Хишгээ бүсгүйг нутгийн эрчүүд эргүүлэх боловч эр нөхөртөө амласан амлалтаа бодон охинтойгоо хамт хадам ээждээ хань болон хаяа дэрлэн амьдарсаар...
Киноны гол дүрийг МУГЖ С.Сарантуяа болон Ш.Дэлгэржаргал, Д.Бямбацогт, Д.Төмөртогтох нар бүтээсэн юм. Энэхүү киноны хамгийн сэтгэл эмзэглүүлэм хэсэг “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү” гэх бяцхан охины тайлал үг байдаг. Олон хүний сэтгэлд хүрсэн тус уран бүтээлийн оргил хэсгийн бичлэгийг онцлон хүргэж байна.
Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү... | ||
Үзсэн: 8218 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.